Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергард-тай уулзав


Densmaa 2026-03-04 03:03

дипломат харилцааны 60 гаруй жилийн түүхтэй Монгол, Шведийн харилцааг улам бүр өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтаар баяжуулах өргөн боломж байгааг нотоллоо

          Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергард нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд дипломат харилцааны 60 гаруй жилийн түүхтэй Монгол, Шведийн харилцааг улам бүр өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтаар баяжуулах, мөн соёл, боловсрол, нийгмийн хамгаалал, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх өргөн боломж байгааг нотоллоо. Дээрхийг ажил хэрэг болгоход өндөр, дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, улс төр, бодлогын яриа хэлэлцээг тууштай өрнүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, тухайлбал Швед Улсад оршин сууж буй 12 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгааллын асуудлаар болон визийн шаардлагыг хөнгөвчлөх чиглэлээр хоёр улсын хооронд холбогдох хэлэлцээрийг байгуулах талаар ярилцав. Эдийн засгийн өсөлт, экспортыг төрөлжүүлэх зорилтуудын хүрээнд гуравдагч хөрштэй худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх нь чухал байгааг манай талаас онцолж, байгаль цаг уурын нөхцөлийн хувьд ижил төстэй шведийн зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн дэвшилтэт технологиор дэлхийд тэргүүлдэг шведийн компаниудтай хамтран ажиллах санал тавилаа. Түүнчлэн хоёр орны харилцааг боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлж, Швед Улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, түүх соёлын хамтарсан судалгаа хийж, монгол судлалыг дэмжих, улс орноо харилцан сурталчлах чиглэлээр ойр дотно хамтран ажиллахаар тохиролцсон юм. Гадаад харилцааны сайд нар олон улс, бүс нутгийн харилцааны тулгамдсан зарим асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотоллоо. Энэ хүрээнд манай улс энэ жил Улаанбаатарт зохион байгуулах олон улсын арга хэмжээ тухайлбал, “Улаанбаатарын яриа хэлэлцээ”, НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал зэрэгт Шведийн талаас дээд түвшний төлөөлөгч оролцоно гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

Үзсэн: 84

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна