Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Парламент буюу Риксдагийн дарга Андреас Норлейн болон парламентын гишүүдтэй уулзалт хийлээ


Densmaa 2026-03-04 03:03

Сүүлийн жилүүдэд парламент хооронд дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлж ирсэн бөгөөд хамтын ажиллагааг улам бүр баяжуулах, улс төрийн боловсрол, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх санал тавьлаа

     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын парламент буюу Риксдагийн дарга Андреас Норлейн болон парламентын гишүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллага-парламент хоорондын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцолж, өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо. Сүүлийн жилүүдэд парламент хооронд дээд түвшний харилцан айлчлал хэрэгжүүлж ирсэн бөгөөд хамтын ажиллагааг улам бүр баяжуулах, улс төрийн боловсрол, эмэгтэйчүүдийн манлайлал, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох, мөн хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулахад парламентын зүгээс дэмжлэг үзүүлэх санал тавилаа.

Үзсэн: 87

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна