Дэд ерөнхийлөгч Эва Камерертэй уулзав
Монгол, Норвегийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, хамтран ажиллах боломжийн талаар ярилцав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Норвегийн Хаант Улсын Инновац Норвег байгууллагад зочилж, тус байгууллагын Дэд ерөнхийлөгч Эва Камерертэй уулзав. Уулзалтын үеэр Монгол, Норвегийн аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, тэр дундаа эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах, инновац, шинэ технологийг нэвтрүүлэх, бизнесийн харилцааг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Мөн Монголын аж ахуйн нэгж, стартапуудыг олон улс, тэр дундаа Европын зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, туршлага судлах боломжийн талаар санал солилцлоо. Инновац Норвег нь Норвегийн Засгийн газрын инновац, бизнесийн хөгжлийг дэмжих чиг үүрэг бүхий төрийн өмчит байгууллага бөгөөд гарааны компаниуд болон өсөлтийн боломжтой аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, инновацыг хөгжүүлэх замаар олон улсын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн цогц дэмжлэг үзүүлдэг ажээ.
Үзсэн: 3275
Tweet