Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-03-16 12:03

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн 2027 оны хагаст ашиглалтад оруулах зорилт тавив

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтггүй тусламжийн хүрээнд барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэр, Атал Бихари Вижпайн нэрэмжит “Мэдээллийн технологи, харилцаа, аутсорсингийн төв”, Энэтхэг-Монголын хамтарсан ерөнхий боловсролын сургууль барих төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал, гарц шийдлийн талаар санал солилцсон. Байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзаж байгаадаа баяртай байна гээд хоёр улсын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжиж, хамтын ажиллагаа эрчимжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн Монгол Улсын Их Хурал 2021 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хуулийг баталсан төдийгүй 2025 онд баталсан Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тус үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөснийг дурдлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаа болон  гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн 2027 оны хагаст ашиглалтад оруулах зорилт тавьж, Улсын Их Хурал, Засгийн газар, салбарын яам нэгдмэл байр суурьтай ажиллаж байгааг онцлон тэмдэглэлээ. 

Үзсэн: 2383

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна