Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 15-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-03-16 12:03

Хоёр улсын эдийн засгийн бүтэц нэг нэгнээ харилцан нөхөж болохуйц төдийгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асар их нөөц, бололцоо байгаа хэмээн Элчин сайд тодотгов

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа.  Түүх, соёлын хувьд нийтлэг өв уламжлалтай Турк улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш хэмээн тодотгоод харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг УИХ-ын дарга тэмдэглэв.  Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэрбээр онцлов. УИХ-ын дарга Н.Учрал Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх, эрх чөлөөг тэгш, хүртээмжтэй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжих зорилготой “Чөлөөлье” санаачилгыг эхлүүлсэнээ дурдав. Энэ хүрээнд, зах зээл дэх чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэцүүлэхээр бэлтгэж байгааг хэллээ. Элчин сайд Башак Гэнч Юксэл, өндөр, дээд түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний үр дүнг ажил хэрэг болгоход идэвх чармайлт гаргаж байгаагаа дурдаад ялангуяа эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарч байна гэв. Турк Улсаас Монгол Улсыг зорих бизнес эрхлэгчид жил бүр нэмэгдэж байгааг дуулгаад, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах сонирхол өндөр байгааг онцоллоо. Хоёр улсын эдийн засгийн бүтэц нэг нэгнээ харилцан нөхөж болохуйц төдийгүй худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асар их нөөц, бололцоо байгаа хэмээн Элчин сайд тодотгов. Уулзалтын төгсгөлд, талууд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар илүү баяжуулж, хамтын ажиллагааг олон талт хэлбэрээр хөгжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Үзсэн: 59

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна