Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Өсвөрийн шатарчдын 2026 оны аварга шалгаруулах тэмцээн эхэллээ


Densmaa 2026-03-18 11:03

Монголын өсвөрийн шатарчид өнгөрсөн онд сурагчдын ДАШТ, ААШТ, ЗААШТ-ээс 30 орчим медаль авчээ

       Монгол Улсын өсвөрийн шатарчдын 2026 оны аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ. Тэмцээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс шалгарсан 1000 орчим тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж байна. Тэдний дунд олон улсын мастер, ФИДЕ мастер дэд мастер, Монгол Улсын спортын дэд мастер зэрэг цолтой 50 гаруй тамирчин байна. Монгол Улсын Засгийн газраас шатрыг мэргэжлийн спортын түвшинд хөгжүүлэхийн зэрэгцээ бүх нийтийн спорт болгоход анхаарч ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байгаа юм. Ташрамд дурдахад, Монголын өсвөрийн шатарчид өнгөрсөн онд сурагчдын ДАШТ, ААШТ, ЗААШТ-ээс 30 орчим медаль авчээ. 

Үзсэн: 408

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна