Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын зөвлөлдөх уулзалт болов
Мянганы сорилтын корпорацын Усны компакт гэрээ товлогдсон хугацаандаа багтан амжилттай дуусгавар болж буйг талууд харилцан сайшааж, цаашид энэ хэлбэрийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх асуудлаар ярилцав
Монгол Улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XVII Улс төрийн зөвлөлдөх уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаар Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн явц, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ шууд нислэг нээх бэлтгэлийг үргэлжлүүлэн хангах, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хиймэл оюун ухаан, боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, цаашид хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Монгол, АНУ-ын Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Усны компакт гэрээ товлогдсон хугацаандаа, батлагдсан төсөвтөө багтан амжилттай дуусгавар болж буйг талууд харилцан сайшааж, цаашид энэ хэлбэрийн хамтын ажиллагааг харилцан ашигтай бусад салбарт хэрэгжүүлэх асуудлаар ярилцав.
Үзсэн: 525
Tweet