Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Төрийн нарийн бичгийн дарга Майкл ДеСомбрэг хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-03-18 11:03

АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлов

        Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Майкл ДеСомбрэг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэл бэхжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхайн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хувийн хэвшил хоорондын түншлэлийг дэмжих, хөрөнгө оруулалт татахад ач холбогдол өгч байгаагаа онцлов. АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга М.ДеСомбрэ Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд гүн талархал илэрхийлээд, АНУ-ын Засаг захиргаа Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлов. Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Энхийн зөвлөл”-ийн үүсгэн байгуулагч гишүүн улсуудын нэг болж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэгч улс гэдгээ дахин нотолсонд талархлаа илэрхийлж, цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.   

Үзсэн: 490

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна