Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-03-2026
Монгол

Шинэ мэдээ

Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайошийг хүлээн авав


Densmaa 2026-03-20 11:03

Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа илүү өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ

        Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ  Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайошийг хүлээн авч уулзлаа. Манай улс гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш Унгар Улстай хөгжүүлж буй харилцаанд онцгой ач холбогдол өгч, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг болохыг тэмдэглэлээ. Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг дурдаад, “дэлхийн бүх улс оронтой идэвхтэй харилцаж, харилцан итгэлцэл, үр дүнтэй хамтын ажиллагааг өрнүүлэхийг эрмэлзэж байна” хэмээсэн. 126 гишүүний бүрэлдэхүүнтэй анхны Улсын Их Хурлын талаар товч мэдээлэл танилцуулаад, 5 нам, эвслийн төлөөлөл бүхий энэхүү Улсын Их Хурал 32 эмэгтэй гишүүнтэй гэдгийг онцлов. Парламентын нийт гишүүний 25 хувь нь эмэгтэй гишүүд байгаа нь Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан амжилт болохыг тодотгон хэлсэн. Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Олах Лайош, Манай хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэл нь боловсрол, соёлын салбар болохыг дурдаад Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгээр жил бүр 200 монгол оюутан Унгарт суралцдаг нь бусад улс орныхоос хамгийн олон болохыг онцоллоо. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Унгар Улсад мэдлэг, боловсрол эзэмшиж буй монгол залуус эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын ард түмэн хоорондын харилцааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд иймд боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагаа илүү өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. 

Үзсэн: 309

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна