“Эмэгтэй улстөрчдийн дуу хоолой: Хэвлэл мэдээлэл, цахим орчны нөлөөг тодорхойлох нь” сэдэвт судалгаа
Монгол Улсад сүүлийн жилүүдэд болсон 2020 болон 2024 оны бүх шатны сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй улстөрчдийн бодит туршлага, тулгарсан сорилтод тулгуурласан судалгаа болсныг онцлов
Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан эмэгтэй улстөрчдийн дуу хоолой болон тэдний оролцоонд хэвлэл мэдээлэл, цахим орчны үзүүлж буй нөлөөг тодорхойлсон судалгааны үр дүнг хэлэлцлээ. “Эмэгтэй улстөрчдийн дуу хоолой: Хэвлэл мэдээлэл, цахим орчны нөлөөг тодорхойлох нь” сэдэвт судалгааны тайланг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2026 онд боловсруулж, хэвлэн нийтэлсэн бөгөөд Монгол Улсад сүүлийн жилүүдэд болсон 2020 болон 2024 оны бүх шатны сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй улстөрчдийн бодит туршлага, тулгарсан сорилт, хэвлэл мэдээлэл болон цахим орчинтой харилцсан байдалд тулгуурласан гүнзгий судалгаа болсныг улс төрч эмэгтэйчүүд онцолж байлаа. Ялангуяа Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээний гишүүдийн оролцоог хамруулснаар уг судалгаа нь зөвхөн тоон мэдээлэл төдийгүй, хувь хүний туршлага, сэтгэлзүйн дарамт, олон нийтийн хандлагын нөлөөллийг хамарсан чанарын шинжилгээг багтааснаараа ач холбогдолтой байв.
Үзсэн: 72
Tweet