Нью-Йорк хотноо “Journeymen Wrestling World Classic” залуучуудын олон улсын тэмцээн болов
Тэмцээнд Монгол Улсаас оролцсон 65.8 кг-ын жинд тамирчин Б.Ренчинпэлжээ долоон тойрогт дараалан долоон ялалт байгуулснаар аваргын алтан бүсний эзэн болжээ
АНУ-ын Нью-Йорк мужийн Албани хотноо чөлөөт бөхийн “Journeymen Wrestling World Classic” залуучуудын олон улсын нэр хүндтэй тэмцээн болов. Тус тэмцээнд Монгол Улсаас оролцсон 65.8 кг-ын жинд тамирчин Б.Ренчинпэлжээ долоон тойрогт дараалан долоон ялалт байгуулснаар аваргын алтан бүсний эзэн болжээ. Ингэснээр Монгол Улс тус тэмцээнээс хоёр дахь удаагаа аваргын бүс хүртэж буй нь энэ. Өмнө нь тамирчин Д.Нарантулга алтан бүс зүүж, шилдэг бөхөөр тодорч байлаа. Уг тэмцээнд есөн орны 480 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Үзсэн: 927
Tweet