Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Вонг Кай Жиуныг хүлээн авлаа


Densmaa 2026-04-06 11:04

Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улсыг Зүүн Өмнөд Азийн чухал түнш бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гол гишүүн орны нэг гэж үздэгээ онцлов

       УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Сингапурын парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа Бүгд Найрамдах Сингапур  Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Вонг Кай Жиуныг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Элчин сайд Вонг Кай Жиуныг Итгэмжлэх жуух бичгээ барьсанд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, Монгол-Сингапурын парламентын бүлгийн даргын хувьд хоёр улсын парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлээд Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улсыг Зүүн Өмнөд Азийн чухал түнш бөгөөд бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн гол гишүүн орны нэг гэж үздэгээ онцлов. Түүнчлэн найрамдлын бүлгүүдийн тогтмол цахим болон танхимын уулзалтыг зохион байгуулж, хууль тогтоох байгууллагын туршлага солилцох, парламент хоорондын харилцааг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Вонг Кай Жиун парламентын найрамдлын бүлгүүд нь хууль тогтоох байгууллага хооронд яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, иргэдэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр талын харилцааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэгийг тодотгоод хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулахаа илэрхийлсэн юм.  

Үзсэн: 1621

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна