Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Албани Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Риза Подаг хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-04-06 11:04

Элчин сайд Риза Пода хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг идэвхжүүлэх шаардлагатайг тодотгов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Албанийн парламентын бүлгийн дарга Н.Наранбаатар Бүгд Найрамдах Албани Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Риза Подаг хүлээн авч уулзлаа. Албани Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон 3 дахь улс болсонд талархалтай байдаг хэмээгээд цаашид хоёр улсын харилцааг эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, соёлын болон уул уурхайн салбарт өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо. Элчин сайд Риза Пода хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг идэвхжүүлэх шаардлагатайг тодотгов. Энэ хүрээнд хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд өөрийн эрх мэдлийн хүрээнд хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын харилцааг шинэ шатанд гаргах нөөц боломж байгааг онцлоод, цаашид ажил хэрэг болгохын тулд талууд идэвхтэй хамтран ажиллах нь чухал хэмээлээ.

Үзсэн: 1593

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна