Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 06-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Кристина Мартиг хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-04-06 11:04

Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн түүхэнд Швейцарын Үндэсний зөвлөлд анх удаа Швейцар-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Кристина Мартиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн П.Батчимэг, хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн түүхэнд Швейцарын Үндэсний зөвлөлд анх удаа Швейцар-Монголын парламентын найрамдлын бүлэг байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол, Швейцар хоёр улс газар зүйн байршлын хувьд алс оршдог ч ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлстэйг тодотгоод, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байгааг дурдлаа. Тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдсон нь Ази тивдээ тэргүүлэх үзүүлэлт гэдгийг онцолсон юм. Түүнчлэн сайн туршлагад суурилан уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх арвин нөөц, боломж бий гэдэгтэй талууд санал нэгдэж байв. Элчин сайд Кристина Марти, хоёр улсын парламентын бүлгүүд байгуулагдсан нь хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээгээд цаашид иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд идэвхийлэн ажиллахаа илэрхийллээ.

Үзсэн: 1569

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна