Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10,11-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Манай орныг зорин ирэх жуулчдын тоо нэмэгджээ


Densmaa 2026-04-08 10:04

Нэгдүгээр улиралд 143 мянган жуулчин ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 40 мянгаар нэмэгдсэн байна

      Манай орныг зорин ирэх жуулчдын тоо энэ оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 39 хувиар нэмэгджээ. Тодруулбал, нэгдүгээр улиралд 143 мянган жуулчин ирсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 40 мянгаар нэмэгдсэн байна. Ийнхүү гадаад жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж байгаа нь аялал жуулчлалын салбарынхны хамтын ажиллагаа хүчин чармайлтын үр дүн гэдгийг онцолж байна. Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 12 мянга гаруй иргэнд визийн зөвшөөрөл, 23 мянга гаруй иргэнд виз олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3500 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл шинээр олгожээ. 2026 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 33 мянган гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх 15 мянга, хөрөнгө оруулах 5704, суралцах 5326, гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4 мянга, цагаач 1757, шашны зорилгоор 133, гадаадын иргэн оршин сууж байна.  

Үзсэн: 3383

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна