Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигээр ахлуулсан ажлын баг Дорнод аймагт ажиллаж байна


Densmaa 2026-04-22 11:04

гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, их гүрнүүдийн бодлого, хамтын ажиллагаанд баримтлах дэг жаяг, дипломат ёсны талаар мэдээлэл өгөв

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигээр ахлуулсан ажлын баг Дорнод аймагт ажиллаж байна. Ажлын багийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд В.Оюу, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Л.Өлзийт, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Манжуур хотод суугаа Консулын газрын консул Г.Золзаяа болон холбогдох албаны хүмүүс багтжээ. Тэд орон нутагт гадаад хамтын ажиллагааны чиглэлээр тулгамдаж буй асуудал болон цаашдын хамтын ажиллагааны талаар аймгийн удирдлагуудтай санал солилцсон байна. Мөн төрийн байгууллагуудын удирдлага, ахлах мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж байгаа юм. Сургалтаар гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал, их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд баримтлах дэг жаяг, дипломат ёслолын талаар мэдээлэл өгч байна.

Үзсэн: 485

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна