Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Казахстан улс дахь айлчлал


Densmaa 2026-04-22 11:04

2026 оны зургаадугаар сараас “Астана-Улаанбаатар-Астана” чиглэлд агаарын тээврийн "SCAT Airlines" компани шууд нислэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа нь бизнес болон хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлнэ гэв

       Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын удирдагчдын хэлэлцээ хэдийн тогтоод буй стратегийн түншлэлийн харилцаанд шинэ эрч хүч өгөх төлөвтэй байна. Казахстаны Ерөнхийлөгч Токаевын 2024 оны 10 дугаар сард Улаанбаатарт хийсэн айлчлал нь эргэлтийн цэг болсон бөгөөд энэ үеэр Стратегийн түншлэл тогтоох тухай хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм. Үүний зэрэгцээ тээвэр, хөдөө аж ахуй, цахим шилжилт, эрчим хүч, соёл зэрэг төрөл бүрийн салбарт хамтран ажиллах 11 хэлэлцээр байгуулсан. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа мөн хурдацтай хөгжиж байна. 2025 онд хоёр талын худалдааны эргэлт 133 сая ам.доллароос давж, өмнөх жилүүдтэй харьцуулахад бараг гурав дахин нэмэгдсэн. Казахстаны экспорт 123 сая ам.долларт хүрч, үүний 90 гаруй хувь нь түүхий эд бус, харин хүнс, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн зэрэг бэлэн бүтээгдэхүүн эзэлсэн байна. Хоёр тал цаашид худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх томоохон зорилт тавьжээ. Үүний хүрээнд барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, худалдаанд учирч буй саадыг багасгах зорилготой 2025-2027 оны замын зураглалыг хэрэгжүүлж  байна. Мөн Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хооронд байгуулсан 367 орчим төрлийн тарифыг хамарсан түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлснээр зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх, эдийн засгийн харилцаа холбоог цаашид бэхжүүлж, илүү тогтвортой, шат дараатай түншлэл рүү аажмаар шилжинэ гэж үзэж байна. Хоёр улс хоёулаа далайд гарцгүй тул энэ нь зөвхөн эдийн засгийн бус стратегийн чухал асуудал юм. Казахстан нь Монголд Евразийн эдийн засгийн холбоо, Кавказ, Турк болон Европын Холбооны зах зээлд гарахад нь Каспийн тэнгис дамнасан олон улсын тээврийн маршрут зэрэг транзит боломжоо санал болгож байна. Түүнчлэн 2026 оны зургаадугаар сараас  “Астана-Улаанбаатар-Астана” чиглэлд агаарын тээврийн "SCAT Airlines" компани шууд нислэг эхлүүлэхээр төлөвлөж байгаа нь бизнесийн харилцаа болон хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.

Үзсэн: 461

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна