Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Д.Н.Гореликийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-04-27 01:04

Монгол, Беларусын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан түүний идэвх зүтгэлд талархал илэрхийлж, Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ” гардуулав

        Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайд Д.Н.Горелик манай улсад 4 гаруй жил ажиллах хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко, Гадаад хэргийн сайд Алейник нарын манай улсад тус тус хийсэн айлчлалыг үр дүнтэй, амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмрээ оруулж, хичээл зүтгэл гаргаж ажилласныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сайшаан үнэлж буйгаа онцоллоо. Монгол, Беларусын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд оруулсан түүний идэвх зүтгэлд талархал илэрхийлж, Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ” гардуулж, цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.

Үзсэн: 1331

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна