Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа, холбооны дэд сайд Накано Хидэюки монголд айлчилж байна
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлэхэд байнгын хороо онцгой анхаарч байгаа гэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж Монгол Улсад айлчилж буй Япон Улсын Дотоод хэрэг, харилцаа, холбооны дэд сайд Накано Хидэюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Хоёр улс 54 жилийн өмнө дипломат харилцаа тогтоож, өдгөө өргөжин тэлсээр стратегийн, иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжиж байгааг уулзалтын үеэр онцлов. Үүний нэг нь Монгол Улсын Үндэсний статистикийн хороо Японы Статистикийн товчоо хамтран ажиллах санамж бичгийг 2017 онд байгуулж, цар тахлын үед ч тасралтгүй үргэлжилсэн явдал юм хэмээв. Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд үнэлэгддэг Монголын Үндэсний статистикийн хороо гар утас, хиймэл дагуулын өгөгдөл зэрэг олон эх сурвалжаас мэдээллээ цуглуулдаг сайн туршлагаас суралцах бодолтой байгаа талаар, зургаадугаар сард Японоос сургагч багш ирж ажиллах зэрэг асуудлыг зочин талаас хөндсөн юм. Хоёр талт уулзалтыг тогтмол хийх нь үр дүнтэйг тэмдэглээд, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлэхэд байнгын хороо онцгой анхаарч байгаа гэв.
Үзсэн: 257
Tweet