Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05-05-2026
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн Ховд аймагт ажиллаа


Densmaa 2026-05-06 12:05

Үйлдвэр технологийн парк, Агро паркаар орж, иргэдийн амьжиргааг дэмжих, хүнсний ногоо тариалах чиглэлээр хийж буй ажилтай газар дээр нь танилцсан байна

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн Ховд аймагт ажиллаа. Уулзалтаар НҮБ-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, түүний үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. НҮБ-ын Суурин зохицуулагчийн хувьд Ховд аймгийн эрүүл мэнд, боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцсан юм. Эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, хүний нөөцийн чадавх, хөгжил, сургалтын хэрэгцээ, технологи, оношилгоо, эмчилгээний шинэчлэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар мэдээлэл солилцсон байна.  Мөн орон нутагт тулгамдаж буй асуудал, эх, хүүхдийн эрүүл мэнд, олон улсын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцав. Үүнээс гадна Үйлдвэр технологийн парк, Агро паркаар орж, иргэдийн амьжиргааг дэмжих, хүнсний ногоо тариалах чиглэлээр хийж буй ажилтай газар дээр нь танилцсан байна. 

Үзсэн: 250

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна