Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-06-2026
Монгол

Шинэ мэдээ

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дүгээр бага хуралд ирсэн төлөөлөгчдийг хүлээн авав


Densmaa 2026-06-04 11:06

энэ удаагийн бага хуралд 30 улс, олон улсын байгууллага, дотоодын эрдэмтэн судлаач зэрэг нийт 250 төлөөлөгч оролцож байна

     Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Улаанбаатар хотноо зохион байгуулах Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дүгээр бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2014 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд оролцож буй төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Монгол Улсын гадаад бодлого, Зүүн хойд Азийн бүс нутаг дахь бодлого, үйл ажиллагаа болон хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн бага хуралд 30 улс, олон улсын байгууллага, дотоодын эрдэмтэн судлаач зэрэг нийт 250 төлөөлөгч оролцож байна.

Үзсэн: 5162

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна