НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы 15 орлогч дарга нарыг сонгов
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр сонгогдов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Бүгд хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы дарга, орлогч дарга, хороодын дарга нар болон Товчоодын гишүүдийн сонгууль тус тус болов. Хуралдаанаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы 15 орлогч дарга нарыг сонгосон бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр сонгогдов. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн орлогч дарга нь Ерөнхий Ассамблейн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зохих хуралдааныг даргалах, чуулганы ажлын хэвийн, үр дүнтэй үйл явцыг хангахад хувь нэмэр оруулах чиг үүрэгтэй. Монгол Улс Ерөнхий Ассамблейн орлогч даргаар сонгогдсоноор НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт хамтын ажиллагаа, олон улсын эрх зүй, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих, хүний эрхийг хамгаалах чиглэлээр баримталж ирсэн байр сууриа үргэлжлүүлэн ахиулах боломж дээшилж байна.
Үзсэн: 5636
Tweet