Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-06-2026
Монгол

Шинэ мэдээ

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа


Densmaa 2026-06-18 11:06

“United Airlines” компани Токио хотоор дамжин Монгол Улс руу албан ёсны нислэг үйлдэж эхэлснээр АНУ-аас Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв

      Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд соёл, спорт, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын боломжийн талаар санал солилцов. Элчин сайд Ричард Буанган, 2025 оны 5 дугаар сараас эхлэн “United Airlines” компани Токио хотоор дамжин Монгол Улс руу албан ёсны нислэг үйлдэж эхэлснээр АНУ-аас Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. Тэрбээр америк жуулчид өөрсдийн үндэсний авиа компаниар Монгол Улсад аялах боломж бүрдсэнд сэтгэл хангалуун байгааг илэрхийллээ. Түүнчлэн талууд АНУ-ын Лос-Анжелес хотноо зохион байгуулах зуны XXXIV олимпын наадмын хүрээнд спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан санаачилга хэрэгжүүлэх талаар санал нэгдэв. Сайд Ж.Алдаржавхлан АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэй Чойжин ламын сүм музейн сэргээн засварлалт, Монгол Улсын Үндэсний номын сан дахь төвөд хэлт ном судрыг каталогижуулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр соёлын өвийг хадгалан хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь Монголын үндэсний өв соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулж байгааг онцолсон юм. Уулзалтын төгсгөлд талууд соёл, спорт, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинээр хэрэгжүүлэх санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаар тохиролцжээ.

Үзсэн: 377

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна