Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24,25-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Ерөнхий захирал Др. Чю Дониуд Итгэмжлэх захидлаа гардуулав


Densmaa 2026-07-24 10:07

Монгол Улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-ын гишүүнээр элсэж, тус байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байна

      Монгол Улсаас БНИУ-д суугаа Элчин сайд Д.Булган Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Др. Чю Дониуд Итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улсаас НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Уулзалтын үеэр Элчин сайд, НҮБ-ын ХХААБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуйн салбарын чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэлээ. Олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилт бөгөөд НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байдгийг илэрхийлэв. Монгол Улсад хэрэгжүүлж буй 2023–2027 оны хамтын ажиллагааны хөтөлбөр нь малчдын амьжиргаа, хүнсний тогтолцоо, байгаль орчны хамгаалал, тогтвортой хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжихэд чиглэж байна. Монгол Улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-ын гишүүнээр элсэж, тус байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж байна. 

Үзсэн: 1093

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна