Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-07-2026
Монгол

Шинэ мэдээ

Пусан хотноо ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулга боллоо


Densmaa 2026-07-29 12:07

одоог хүртэл байгалийн дахин давтагдашгүй онцгой үнэ цэн, онгон дагшин байдлыг нь огт хөндөлгүйгээр хамгаалж чадсан нь ЮНЕСКО-гийн төлөөлөгчдийн анхаарлыг татаж, өндрөөр үнэлэгдэв

БНСУ-ын Пусан хотноо ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганы хүрээнд “Биет болон биет бус өвийн Зүүн Азийн өвийн менежментийн нэгдсэн арга хэмжээ” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсаас Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг болон уул, овоо тахих уламжлалт зан үйлийн өвийн хамгаалалтын төлөвлөгөөний нэгдмэл менежмент, хэрэгжилтийн туршлагыг олон улсын судлаач, шинжээчдэд танилцуулав. Монгол Улсын энэхүү туршлага Бурхан Халдун уулын Дэлхийн өвийн үнэт зүйлсийг уламжлалт уул, овоо тахих зан үйл, соёлын ландшафт, эрх зүйн зохицуулалт, байгууллагуудын хамтын ажиллагаатай уялдуулан хамгаалж буй юм. Ялангуяа өвийн газрын хамгаалалтыг дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцан ажилласнаар биет бус өв болох уул овоо тахих уламжлалт зан үйлийн бүх талын оролцоог хангасан, тогтмол хөгжиж өвлөн уламжлагдах жинхэнэ амьд өвийн шинж чанарыг хадгалах, одоог хүртэл байгалийн дахин давтагдашгүй онцгой үнэ цэн, онгон дагшин байдлыг нь огт хөндөлгүйгээр хамгаалж чадсан нь хэлэлцүүлэгт оролцсон олон улсын шинжээчид, эрдэмтэн судлаачид болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчдийн анхаарлыг татаж, өндрөөр үнэлэгдэв.

Үзсэн: 15

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна