Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 30-07-2026
Монгол

Шинэ мэдээ

"Чингис хаан" тусгай үзэсгэлэнг БНСУ-ын Үндэсний ордон музейд зохион байгуулна


Densmaa 2026-07-31 10:07

БНСУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад есдүгээр сард ирж, “Чингис хаан” үндэсний музейн багтай хамтран усан доорх малтлага, судалгааны бэлтгэл ажил эхлүүлэх төлөвлөгөөт газарт тандалт судалгаа хийнэ

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун нар БНСУ-д албан томилолтоор ажиллаж, БНСУ-ын Үндэсний Соёлын өвийн захиргааны дарга Хо Мин, Үндэсний Далайн соёлын өвийн хүрээлэнгийн захирал И Ын Сог тэргүүтэй төлөөлөгчидтэй албан уулзалт хийв. Уулзалтаар БНСУ-ын мэргэжилтнүүд Монгол Улсад есдүгээр сард ирж, “Чингис хаан” үндэсний музейн багтай хамтран усан доорх малтлага, судалгааны бэлтгэл ажил эхлүүлэх төлөвлөгөөт газарт тандалт судалгаа хийхээр тохиролцсон байна. Талууд соёлын өвийн салбарт хамтран ажиллах, усан доорх археологийн судалгаа хийх болон тусгай үзэсгэлэн зохион байгуулах чиглэлээр тодорхой шийдвэрт хүрч, 2026 оны 11 дүгээр сард "Чингис хаан" тусгай үзэсгэлэнг БНСУ-ын Үндэсний ордон музейд зохион байгуулахаар тохиролцож, бэлтгэл ажилдаа албан ёсоор орлоо. Энэ үеэр “Чингис хаан” үндэсний музейн төлөөлөгчид БНСУ-ын Үндэсний Далайн соёлын өвийн хүрээлэнгээс сэргээн босгосон Чусон улсын худалдааны хөлөг онгоцыг Пусан хотын далайгаар аялуулах тусгай арга хэмжээнд хүндэт зочдын хувиар оролцсон байна.

Үзсэн: 941

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна