"The HU" хамтлаг ирэх 10-р сард Их Британи дахь аялан тоглолтоо эхлүүлнэ
Их Британи дахь "Warrior Chant" аялан тоглолтынхоо хүрээнд 10 дугаар сарын 2-нд Английн Борнмут хот дахь амьд хөгжмийн тоглолтын алдартай танхимд тоглоно
"The HU" хамтлаг ирэх 10-р сард Их Британи дахь аялан тоглолтоо эхлүүлнэ. Их Британи дахь "Warrior Chant" аялан тоглолтынхоо хүрээнд 10 дугаар сарын 2-нд Английн Борнмут хот дахь амьд хөгжмийн тоглолтын алдартай танхимд тоглоно. Хүннү рок урсгалаараа алдаршсан тэдэнтэй Францын SKÁLD хамтлаг хамтран аялан тоглох юм. Энэхүү аялан тоглолт нь "The HU" хамтлагийн хувьд 2023 оны зун "Glastonbury" хөгжмийн наадамд оролцсоноос хойш Их Британи дахь анхны аялан тоглолт юм. Тухайн үеийн амьд тоглолтынхоо бичлэгийг 2024 онд бие даасан цомог болгон гаргаж байв. Тус хамтлагийн хамгийн сүүлийн "Hun" цомог энэ оны долоодугаар сарын 24-нд гарчээ. Дахин давтагдашгүй хүннү рок урсгалаараа дэлхийд танигдсан тус хамтлагийн дуунууд дэлхий даяар 900 сая орчим удаа тоглогджээ. Түүнчлэн Хойд Америкийн томоохон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд "Iron Maiden" хамтлагтай хамт тоглож байв. Мөн алдарт "Metallica" хамтлагийн хүсэлтээр "Through The Never" дууг нь хүннү рок урсгалаараа коверлон "The Metallica Blacklist" цомогт оруулсан билээ.
Үзсэн: 261
Tweet