Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-08-2026
Монгол

Шинэ мэдээ

Камбожийн Хаант Улсын Хааны академийн ерөнхийлөгч Сок Төүч монголд айлчилж байна


Densmaa 2026-08-03 12:08

Монгол, Камбож улс тогтвортой хөдөө аж ахуй, ургамлын үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга технологи, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх боломжтой гэв

      УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хаант Улсын Хааны академийн ерөнхийлөгч Сок Төүч тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Байнгын хорооны дарга М.Мандхай  СОР17 хурлын тухай танилцуулаад бэлчээрийн тогтвортой менежмент, дасан зохицох арга хэлбэр, дэлхийд бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай 1 тэрбум гаруй хүний амьжиргааны асуудлыг олон улсын анхааралд хүргэхэд чухал дэмжлэг болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм. Монгол Улс газрыг нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тэсвэрлэх байдлыг нэмэх зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” санаачилгыг дэвшүүлж, ган, цөлжилтийн эсрэг эдийн засгаа сайжруулах, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн бүтээмжийг нэмж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах бодлогоо тодорхойлон ажиллаж байгааг хэлэв. Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгч Сок Төүч Камбожийн эдийн засагт хөдөө аж ахуйн салбар чухал байр суурь эзэлдэг тул хүн амын ихэнх хэсэг энэ салбарт ажилладгийг дурдлаа. Энэ хүрээнд Монгол, Камбож улс тогтвортой хөдөө аж ахуй, ургамлын үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга технологи, эрдэм шинжилгээ, инновац, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэдгээ илэрхийлэв. 

Үзсэн: 222

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна