Консулын XXIV зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо
Консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмол, ойр давтамжтай зохион байгуулах, хоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр санал нэгдэв
Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXIV зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо. Талууд хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, консулын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны явцыг дүгнэж санал солилцов. Мөн хоёр улсын нутаг дэвсгэрт оршин суугаа болон зорчиж буй иргэдтэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцооны механизмыг боловсронгуй болгох асуудлаар ярилцаж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл солилцов. Түүнчлэн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, аялал жуулчлалын зорилгоор харилцан зорчиж буй иргэдийн тоо өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан консулын байгууллагуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, консулын зөвлөлдөх уулзалтыг тогтмол, ойр давтамжтай зохион байгуулах, хоёр улсын иргэдийн эрх ашигт нийцсэн, бодит үр дүнтэй хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхээр санал нэгдэв.
Үзсэн: 218
Tweet