"Дэл" уулын хадны зургийн цогцолбор
"Дэл", "Хөнжлийн уул" нь Дундговь, Өмнөговь аймгийн нутгийг дамнан орших бөгөөд уулсын зүүн, баруун бэлд нийт 5000 орчим хадны зураг бүртгэгджээ
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших "Дэл" уулын хадны зургийн цогцолбор нь неолитын үеэс Түрэгийн үе хүртэлх хэдэн мянган жилийн түүхийг өгүүлэх хадны зураг, бичээс, археологийн дурсгалаараа Монголын хамгийн том задгай галерейн нэгэд тооцогддог бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад багтаад байна. "Дэл", "Хөнжлийн уул" нь Дундговь, Өмнөговь аймгийн нутгийг дамнан орших бөгөөд уулсын зүүн, баруун бэлд нийт 5000 орчим хадны зураг бүртгэгджээ. Энэхүү хадны зурагт хүн, аргаль, янгир, адуу, тэмээ, ан агнуурын үзэгдэл, тэрэг, төрөл бүрийн бэлгэдэлт дүрс сийлсэн байдаг. Судлаачид эдгээр дурсгалыг неолит, хүрэл зэвсгийн үе, төмрийн түрүү үе, Хүннү болон Түрэгийн үеийн өвтэй холбон үздэг. Хадны зургаас гадна эртний Түрэгийн руни бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох монгол, хятад бичээс, дөрвөлжин булш, чулуун байгууламж зэрэг түүх, археологийн олон үнэт өв илэрсэн байна. "Дэл" уулын судалгааг 1960 онд археологич А.П.Окладников, Д.Дорж нарын удирдсан Монгол-Зөвлөлтийн хамтарсан шинжилгээний анги эхлүүлсэн бөгөөд өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж байна.
Үзсэн: 582
Tweet