Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-08-2026
Монгол

Шинэ мэдээ

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал наймдугаар сарын 10–13-ны өдөр болно


Densmaa 2026-08-05 10:08

Нийт 29 орны 600 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, 528 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал наймдугаар сарын 10–13-ны өдөр Дэлхийн монгол судлалын төв болох Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэхүү их хурал нь Монгол Улсын шинжлэх ухаан, соёлын дипломат бодлогыг дэмжих, үндэсний брэндийн олон улсын нэр хүндийг бэхжүүлэх, Монголын талаарх шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, судалгааны үр дүнг дэлхийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд стратегийн ач холбогдолтой үйл ажиллагаа юм. Олон улсын монголч эрдэмтний их хурлыг 1959 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 66 жилийн хугацаанд дэлхийн монгол судлалын салбарын хамгийн нэр хүндтэй, тогтвортой олон улсын эрдэм шинжилгээний чуулган болон хөгжжээ. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна. Энэ удаагийн XIII их хуралд Япон, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Казахстан, Узбекистан, Балба, Израил, Монгол, Австри, Чех, Франц, Финланд, Герман, Унгар, Итали, Испани, Польш, Румын, Турк, Их Британи, ОХУ, Швейцар, АНУ, Австрали, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс зэрэг нийт 29 орны 600 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, 528 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Тус их хурал нь дэлхийн монгол судлалын эрдэмтэн, судлаачдыг нэгтгэн, шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалын талаарх судалгааны шинэ үр дүнг олон улсын түвшний мэдлэгийн эргэлтэд оруулах чухал индэр болох юм.

Үзсэн: 515

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна