“Торгоны замын жингийн цуваа” олон улсын багийн цуваа гарлаа
Энэхүү аялал таван аймгийн нутгаар 1,500 гаруй км зам туулах юм
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал угтан зохион байгуулж буй “Торгоны замын жингийн цуваа” олон улсын багийнхан Монгол Улс дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүлж, малчдын уламжлалт өв соёл, амьдралын хэв маягтай биечлэн танилцлаа. Энэхүү аялал таван аймгийн нутгаар 1,500 гаруй км зам туулах юм. Төлөөлөгчдийг Дундговь аймгийн удирдлагууд хүлээн авч, орон нутагт тулгараад буй бэлчээрийн доройтлын нөхцөл байдлыг танилцуулж, тус аймгийн Эрдэнэдалай сумын аварга малчин Д.Мөнхбаатарын өрхөөр зочилж, говийн малчдын өдөр тутмын амьдрал, цагаан идээ боловсруулах техник болон ботгоо голсон ингэний ботгыг авахуулах, ингэ хөөслөх зан үйлтэй танилцав.
Үзсэн: 851
Tweet