Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-08-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол хорхогийг Гиннест бүртгүүлэв


Densmaa 2026-08-24 01:08

Энэ үйл ажиллагаанд 350 тогооч албан ёсоор бүртгүүлж, хорхог хийлээ

        “Нүүдэлчин” фестивалийн онцлох үйл ажиллагааны нэг нь монгол хорхогийг Гиннест бүртгүүлсэн явдал байлаа. Монгол хоолыг тэр дундаа хорхогийг дэлхий нийтэд сурталчилж, 1000 хүн нэгэн зэрэг хорхог хийснээр албан ёсоор Гиннест бүртгүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд 330 сум, хилийн цэрэг, Батлан хамгаалах салбар, Монголын ресторануудаас мэргэжлийн тогоочид оролцсон юм. Хүнсний аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийг Гиннесийн байгууллагаас зөвшөөрсөн эрүүл ахуйн байцаагчид хяналаа. Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч М.Баасандорж ярихдаа “Энэ үйл ажиллагаанд 350 тогооч албан ёсоор бүртгүүлж, хорхог хийлээ. Гиннест бүртгэхийн тулд MNS стандартаас гадна олон улсын ISO стандартыг нэн тэргүүний шаардлага болгосон. Мөн мэргэжлийн тогооч, эрүүл ахуй, ур чадвар зэрэг өндөр зэрэглэлийн шаардлага тавьж байгаа юм. Түүнчлэн техник технологийн дэвшлийг давхар хянасан” гэв. Дашрамд дурьдахад, хорхог нь Монгол үндэсний битүү хоол юм. Хорхог нь махан хоолны хүндэтгэлийн зоогт багтдаг. Хорхог галд улайсгасан чулууг ашиглаж тогоо, саванд хийж махыг битүү жигнэж болгодог. Хорхогны халуун чулууг гартаа атгах, үнэрийг авах нь хий хуй, ядаргаанд тустай гэж үздэг.

Үзсэн: 1174

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна