Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-08-2026
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен нарыг хүлээн авав


Densmaa 2026-08-24 01:08

Манай улсын санаачлан боловсруулсан “Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр”, түүний хүрээнд хэрэгжүүлэх Бэлчээр, Ус, Байгальд суурилсан шийдлийн олон улсын санаачилгыг танилцуулав

      БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Ингер Андерсен, Экосистемийн хэлтсийн орлогч захирал Дорин Робинсон нартай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, COP17 хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх, олон улсын түншлэлийг бэхжүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Ингер Андерсен COP17-гийн хүрээнд Африк болон бусад бүс нутгийн улс оронд тулгамдаж буй газрын доройтол, гангийн эрсдэлд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэж, байгаль орчны санхүүжилтийг нэмэхийн ач холбогдлыг онцолсон юм. Мөн малын халдварт өвчний тархалтыг судалж, голомтыг багасгахад 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор мэдээллээ. Монгол Улс олон улсын түнш байгууллагатай хамтран Их говийн дархан цаазат газрын хөгжлийн суурийг тавьж, дэлхийн ач холбогдол бүхий экосистем, ховор амьтдын амьдрах орчныг хамгаалж буйгаа мэдээлэв. Үүнээс гадна цаатан иргэдийн амьжиргааг дэмжих, хүлэрт намгийн экосистемийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Уулзалтын үеэр сайд Ц.Сандаг-Очир Монгол Улсын санаачлан боловсруулсан “Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр”, түүний хүрээнд хэрэгжүүлэх Бэлчээр, Ус, Байгальд суурилсан шийдлийн олон улсын санаачилгыг урагшлуулахад UNEP-тэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэйгээ илэрхийллээ.

Үзсэн: 1173

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна