Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-08-2026
Монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедын хамт Чингэлтэй дүүрэгт ажиллав


Densmaa 2026-08-24 01:08

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нарны илч” төслийн явцтай танилцлаа

     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедын хамт Чингэлтэй дүүрэгт ажиллав. Энэ үеэрээ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нарны илч” төслийн явцтай танилцлаа. Гэр хорооллын айл өрхүүдийн халаалт, цахилгааны хэрэгцээг нарны эрчим хүчээр шийдвэрлэж, өрхийн зардлыг багасгахын зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулах тус шийдлийн хүрээнд дүүргийн 450 өрхийг нарны эрчим хүчид суурилсан халаалтын системээр хангахаар зорьж байгаа юм. Нарны хавтан, эрчим хүч хуримтлуулах батарей, дулаан хадгалах цахилгаан халаагуур, ухаалаг тоолуур бүхий систем нь айл өрхүүдийн цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ илүүдэл цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлж буй аж.

Үзсэн: 1167

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна