Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Олон улсын гэрэл зурагчид монголд ирлээ


Densmaa 2026-09-04 10:09

Наадмын хүрээнд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлал, соёлын онцлог бүхий байршилд зураг авалт, фото аялал зохион байгуулна

      Олон улсын гэрэл зургийн наадам энэ жил 23 дахь удаагаа буюу Улаанбаатар хотод анх удаа болж байна. Энэхүү наадам нь дэлхийн өнцөг булан бүрийн гэрэл зурагчдыг нэгэн зорилгын дор нэгтгэн, гэрэл зургийн урлагаар дамжуулан улс орнуудыг холбох гүүр болдгоороо онцлогтой. Мөн энэхүү наадам Монголын түүх, соёл, шашин, өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, байгалийн өвөрмөц тогтоц, нийслэл Улаанбаатар хотыг олон улсын гэрэл зурагчдын бүтээлээр дамжуулан дэлхий дахинд сурталчлах ач холбогдолтой юм. Наадмын хүрээнд Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлал, соёлын онцлог бүхий байршилд зураг авалт, фото аялал зохион байгуулна. Тухайлбал, Чойжин ламын сүм музей, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн цам харайх ёслол, “Мянган морьтон” наадам зэрэг онцлох үйл ажиллагаа, түүх, соёлын дурсгалт газарт  зураг авна. Наадмын төгсгөлд оролцогчдын шилдэг бүтээлийг тодруулна.

Үзсэн: 4310

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна