АНУ-ын Колорадо муж дахь Монгол сургууль байгуулагдсаны 20 жилийн ойн баяр болло
Тус сургууль 2006 онд 3 багш, 35 сурагчтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 150 гаруй суралцагч, 17 багш ажилтантай болж өргөжин тэлжээ
АНУ-ын Колорадо мужид үйл ажиллагаа явуулдаг Монгол сургууль байгуулагдсаны 20 жилийн ойн баяр боллоо. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжлав. Мэндчилгээнд тус сургуулийн үүсгэн байгуулагчид, үе үеийн багш ажилтнуудын эх хэл, бичиг үсэг, түүх соёл, зан заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн юм. Тус сургууль 2006 онд 3 багш, 35 сурагчтай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 150 гаруй суралцагч, 17 багш ажилтантай болж өргөжин, монгол хэл, түүх, соёл, үндэсний өв уламжлалыг хилийн чанадад өсөж буй хүүхэд залууст өвлүүлэн түгээх чиглэлээр ажиллаж байна. Мөн монгол хэл, соёлын сургалтаас гадна хүүхэд залуучуудын хөгжил, манлайлал, морин хуур, үндэсний өв соёл, ахмад настны болон олон нийтийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, Колорадо муж дахь монголчуудын холбоо, эв нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Үзсэн: 5654
Tweet