Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09,10-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик нарыг хүлээн авч уулзав


Densmaa 2026-10-01 10:10

Уулзалтаар дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал Монгол Улсад үзүүлж буй нөлөөлөл, инфляц, төсвийн тогтвортой байдал, гадаад валютын нөөц, эдийн засгийн болзошгүй эрсдэлийн талаар санал солилцов

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал Монгол Улсад үзүүлж буй нөлөөлөл, инфляц, төсвийн тогтвортой байдал, гадаад валютын нөөц, эдийн засгийн болзошгүй эрсдэлийн талаар санал солилцов. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ажиллаж байгаагаа танилцуулав. ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Монгол Улс дахь инфляц, төсвийн бодлого уулзалтуудынх нь гол сэдэв болж байгааг дурдахын зэрэгцээ цалин, урсгал зардлыг нэмэгдүүлэх нь инфляцын дарамтыг өсгөх эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ инфляцын нөлөөг бууруулах зорилгоор цалинг дахин нэмэгдүүлэх нь үнийн өсөлтийг улам өсгөх нөхцөл бүрдүүлж болзошгүйг анхаарууллаа. Мөн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны дараагийн ээлжит харилцан үнэлгээний шалгуур өөрчлөгдсөн талаар дурдан цаашид хууль тогтоомжийн зохицуулалтаас гадна түүний хэрэгжилтийн үр нөлөөг харгалзах болсон тухай танилцуулан холбогдох байгууллагууд бэлтгэл, уялдаа холбоондоо анхаарах шаардлагатайг онцолсон байна.

Үзсэн: 5641

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна