Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09,10-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад оролцов


Densmaa 2026-10-01 10:10

Тус өдөр нь цөмийн зэвсгийн хүн төрөлхтөнд учруулж буй аюул занал, түүнийг бүрэн устгах зайлшгүй шаардлагын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Нью-Йорк хотноо болсон Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг тэмдэглэх өндөр түвшний уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр оролцож, үг хэллээ. Олон улсын аюулгүй байдлын орчин улам эмзэг болж, стратегийн өрсөлдөөн ширүүсэж, харилцан итгэлцэл буурч буй өнөөгийн нөхцөлд цөмийн зэвсгийг хураах чиглэлээр тууштай хүчин чармайлт гаргахын ач холбогдлыг Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр тэмдэглэв. Түүнчлэн цөмийн зэвсэггүй бүсүүд нь улс орнуудын хамтын ажиллагаа, эрх зүйн баталгаатай үүрэг амлалт, итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний бодит үр дүн болохыг тэмдэглэж, Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын туршлагадаа тулгуурлан уг үйл явцад хувь нэмрээ оруулсныг онцлов. Энэ удаагийн өндөр түвшний уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы дарга Халилур Рахман болон 100 орчим гишүүн, ажиглагч улсын төлөөлөгч оролцож, цөмийн зэвсгийг бүрэн устгах зорилтыг урагшлуулах асуудлаар байр сууриа илэрхийлэв. НҮБ-ын Ерөнхий Ассамблей Цөмийн зэвсгийг бүрэн устгах олон улсын өдрийг 2014 оноос эхлэн зарласан. Тус өдөр нь цөмийн зэвсгийн хүн төрөлхтөнд учруулж буй аюул занал, түүнийг бүрэн устгах зайлшгүй шаардлагын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Үзсэн: 5632

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна