НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Ерөнхий эдийн засагчтай уулзлаа
Залуучуудын хөгжил, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Ерөнхий эдийн засагч Филип Шеллекенстэй уулзлаа. Талууд залуучуудын хөгжил, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тус яамнаас залуучуудын хөгжлийн чиглэлээр батлан хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжлийн стратеги 2026-2030” дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, залуу албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, үндэсний болон олон улсын залуучуудын байгууллагын хамтын ажиллагаа, туршлага солилцох хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Аялал жуулчлалын салбарын өсөлтийг орон нутгийн эдийн засгийн хөгжил, газар ашиглалт, байгаль хамгаалал, соёлын өвийн хадгалан хамгаалалт, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудалтай уялдуулах, уур амьсгалын эрсдэлд тэсвэртэй ногоон дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлаар хамтарч ажиллах боломжийг хэлэлцсэн байна.
Үзсэн: 5639
Tweet