Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09,10-10-2026
Монгол

Шинэ мэдээ

Энэ онд 841,506 жуулчин Монголд иржээ


Densmaa 2026-10-02 12:10

2026 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улс нийт 841,506 жуулчин хүлээн авчээ.

    Өнгөрсөн есдүгээр сард дангаараа 107,233 жуулчин Монгол Улсад аялсан нь өмнөх оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт болж байна. Жуулчдын тоог 9 дүгээр сарын 30-ны байдлаар харьцуулбал:

  • 2023 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 468,175
  • 2024 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 574,688
  • 2025 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл 602,987
  • 2026 оны 9 дүгээр сарын 30-ыгн хүртэл 841,506

    Ингэснээр 2026 оны эхний 9 сарын жуулчдын тоо 2025 оны мөн үеийнхээс 238,519-өөр буюу 39.6 хувиар өссөн байна. Улсаар нь авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид тэргүүлж, Япон, АНУ, Казахстан удаалж байна. Мөн 2026 оны 8 дугаар сар жуулчдын урсгал хамгийн өндөр байсан сар болсон бөгөөд 9 дүгээр сарын үзүүлэлт ч өмнөх оны мөн үеийнхээс өсөлттэй байгааг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлэв.

Үзсэн: 5348

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна