Монгол-Энэтхэгийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хуралдлаа
БНЭУ-ын Элчин сайдын яамнаас “Энэтхэг–Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааг ахиулах нь” сэдэвт цахим хурлыг зохион байгуулж, хамтын ажиллагааны боломж, цаашдын түншлэлийн талаар хэлэлцлээ.
Хурлаар эрүүл мэндийн аялал жуулчлал, эмнэлэг хоорондын хамтын ажиллагаа, телемедицин, архаг өвчний эмчилгээ, диализийн дэд бүтэц, эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангамж, эмнэлзүйн сургалт болон эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтын асуудлыг хөндсөн байна. Мөн 2026 оны есдүгээр сарын 28-наас эхэлсэн Улаанбаатар–Шинэ Дели чиглэлийн шууд нислэг нээсэн нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд шинэ боломж нээж байгааг оролцогчид онцолжээ. Тухайлбал, Энэтхэгт эмчилгээ хийлгэхээр зорчих Монгол иргэдийн аяллын хугацааг богиносгохын зэрэгцээ эмнэлгийн мэргэжилтнүүдийн солилцоо, туршлага хуваалцах, хамтарсан үйл ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой байна гэлээ. Цахим хурлын үеэр дэвшүүлсэн хамтын ажиллагааны чиглэлүүдэд хоёр талын төлөөлөгчид идэвхтэй байр суурь илэрхийлж, цаашид эрүүл мэндийн салбарын түншлэлийг бодит ажил хэрэг болгох боломжийг хэлэлцлээ.
Үзсэн: 100
Tweet