Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нарыг хүлээн авч уулзав


Densmaa 2026-11-23 10:11

Монгол Улсын Соёлын элч нар “Арт аялал” төслийнхөө хүрээнд Монголын түүх, соёлын өвийг эрэн сурвалжлах, судалгааны эргэлтэд оруулах, олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллана

     Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нарыг хүлээн авч уулзан, Соёлын элчийн гэрчилгээ гардуулав. Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Цацралт нь баримтат гэрэл зургийн салбарт 40 гаруй жил ажиллах хугацаандаа Монгол орны түүх, соёл, нүүдэлчдийн өв уламжлал, байгалийн үзэсгэлэнг дотоод гадаадад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа уран бүтээлч юм. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр нь шог зураг, дүрслэх урлагийн салбарт ажиллаж, үндэсний үнэт зүйлсийг уран бүтээлээрээ дамжуулан сурталчилж байгаа билээ. Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон С.Цогтбаяр, С.Цацралт нар нь “Арт аялал” төслийнхөө хүрээнд Монголын түүх, соёлын өвийг эрэн сурвалжлах, судалгааны эргэлтэд оруулах, олон улсад сурталчлан таниулах чиглэлээр ажиллах юм.

Үзсэн: 246

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна