Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг Монгол эрдэмтэн залуусын төлөөлөлтэй уулзав


Densmaa 2026-11-25 01:11

Өнөөдөр Монгол улсын 20 мянга гаруй оюутан залуус БНСУ-д төрөл бүрийн мэргэжлээр суралцаж байгаагаас 15 мянга гаруй нь үндсэн ангийн оюутнаар, 5000 гаруй нь хэлний бэлтгэлд суралцаж байна.

     БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсад мэдээллийн технологи, дата анализ, электроник, экологи, хими, биологи, нанотехнологи, эдийн засгийн инженерчлэл, байгаль орчин, уур амьсгал, эрчим хүч, спортын салбарт ажиллаж буй монгол залуусын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, БНСУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийж, гадаадын улс орнуудад нарийн мэргэжлээр ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн мэдлэг, ур чадвар, туршлагыг эх орны хөгжилд хэрхэн үр дүнтэй ашиглах, тэдний оролцоог нэмэгдүүлэх боломж, нөхцлийн талаар санал солилцов. Уулзалтад оролцсон эрдэмтэн, судлаач, шинжээч, менежер залуус эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагаа улс эх орныхоо хөгжилд зориулах, хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл дүүрэн байдгаа илэрхийлж, тус бүрийн салбар чиглэлээрх Монгол дахь нөхцөл байдлыг сайжруулах, тулгарч буй аливаа асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар санал, шийдлээ танилцуулав. Сайд Б.Батцэцэг тэдний хүсэл зориг, санал санаачлагыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлж, амжилт хүсэв. 

Үзсэн: 57

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна