Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг нээх бэлтгэл ажлын явцын талаар ярилцав


Densmaa 2026-11-23 10:11

Шууд нислэг нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, хоёр орны иргэд, бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлэх ач холбогдолтойг онцолжээ

       Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо Худалдаа, хөгжлийн агентлагийн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Веринда Файктай уулзсан байна. Уулзалтаар Монгол, АНУ-ын хооронд шууд нислэг нээх бэлтгэл ажлын явц болон тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ. Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хооронд 2023 онд байгуулсан Агаарын тээврийн хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хооронд шууд нислэг нээх бэлтгэл ханган ажиллаж байгаа юм. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монголын тал АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа, Тээврийн аюулгүй байдлын захиргаатай хийсэн уулзалтуудын талаар товч танилцуулж, 2027 оны IV улиралд техникийн үнэлгээнд хамрагдаж, шаардлагатай бэлтгэлийг хангасны үндсэн дээр 2028 онд шууд нислэг нээх зорилт тавьж буйг мэдээллээ. Мөн энэхүү шууд нислэг нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг дэмжиж, хоёр орны иргэд, бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлэх ач холбогдолтойг онцолжээ. Монгол Улсын зам, тээврийн салбарт АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй олон чухал төсөл хэрэгжиж байгаа бөгөөд цаашид ч мөн энэхүү хамтын ажиллагааг төмөр зам, далайн тээвэр зэрэг өөр бусад салбарт ч бас тогтвортой үргэлжлүүлж, дэд бүтэц, тээврийн салбарын чадавхыг бэхжүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Худалдаа, хөгжлийн агентлагийн Энэтхэг-Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Веринда Файкийн зүгээс Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоог үнэлж, дүрэм, стандарт, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зөвлөмж боловсруулж байна. Төсөлд аюулгүй ажиллагааны байцаагчдыг сургах ажил багтаж байгааг хэллээ.

Үзсэн: 246

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна