Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум эхэллээ.


Zambaga 2016-01-14 10:01

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форум эхэллээ.

Монгол Улсын санхүүгийн зах зээлийг иж бүрнээр нь хамруулан, банк, бичил санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл зэрэг санхүүгийн бүх салбарын харилцан уялдсан цогц хөгжил, тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтийн үр нөлөө, хүртээмжийг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар хэлэлцэж тулгамдсан асуудал, боломж, гарцыг тодорхойлох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумыг анх удаа зохион байгуулж байна. Форумыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Баярцогт  үг хэлэхдээ: Монгол Улсад зах зээлийн харилцаа гүнзгийрэхийн хэрээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд санхүүгийн зах зээлийн гүйцэтгэх үүрэг улам бүр ач холбогдолтой болж, дэлхийн санхүүгийн зах зээлтэй хөл нийлүүлэн алхах, гадны болон үндэсний хөрөнгө оруулагчдыг бий болгох зайлшгүй шаардлага тавигдаж байна. Улс орны нийт хүн амын үндсэн хэрэгцээг тогтвортой хангахуйц, өөрийгөө тэтгэх чадвар бүхий олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөв, санхүү мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нь макро эдийн засгийн хүрээний гол зорилт болж байна. 2015 онд Хөрөнгийн бирж дээр нийт 546,4 төгрөгийн арилжаа хийсэн нь хөрөнгийн бирж байгуулагдсан цагаас хойших хамгийн өндөр арилжааны жил байв. Засгийн газраас үнэт цаасны зах зээлийг бодлогоор дэмжиж Засгийн газрын бондыг биржээр дамжуулан арилжаалж, 2015 онд нийт 510 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий бонд арилжигдсан гэдгийг онцоллоо. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын менежментийн 7 компани, 3 кастодиан банк, хувийн хөрөнгө оруулалтын 2 сан байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ нь үнэт цаасны зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирэх суурь нөхцөлүүд бүрдсэний тод жишээ гэж үзэж байна гэлээ.

Форумд оролцож байгаа УИХ дарга Энхболд “УИХ-аар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Уг үзэл баримтлал батлагдсанаар улс орны хөгжлийн бодлогын төлөвлөлт, төсөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь харилцан уялдаатай болж, үр дүнд суурилсан, тогтвортой бодлого хэрэгжих эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Энэхүү хууль, үзэл баримтлал нь xот, аймаг, салбарын яамд өөрийн онцлогийг тусгасан урт хугацааны хөгжлийн стратегийг томьёолон тодорхойлох өргөн боломжийг гаргаж байна.. Нийтийн ашиг сонирхолд тулгуурласан бизнесийн байгууллагууд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих илүү таатай нөхцлийг бүрдүүлэх, татварын бодлогыг оновчтой болгоx, үнэт цаасны зах зээлийн бүтээгдэхүүний чанарыг сайжруулах талаар бидэнд хийх ажил их байна. Үр ашигтай, шудрага өрсөлдөөнт орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн салбарын хууль болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг батласнаар санхүүгийн зах зээл илүү тогтвортой хөгжих боломж нэмэгдэнэ" гэв. Чуулга уулзалт нь санхүүгийн салбарыг бүхэлд нь хамарч, уг салбарын өнөөгийн асуудлуудыг хамтран ярилцаж, шийдэх өргөн боломжийг нээхэд чиглэгдэж байна. Анх удаа зохион байгуулагдаж буй “Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумд үнэт цаасны компани, арилжааны банк, даатгагч, бичил санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагч, харилцагч, мэргэжилтэн, компаниудын 600 гаруй төлөөлөгчид оролцож байна .

Үзсэн: 1166

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна