СОР-17
"Газарт хөрөнгө оруулах бизнес үндэслэл" сургалт зохион байгууллаа
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын газар "Газарт хөрөнгө оруулах бизнес үндэслэл" сургалт зохион байгууллаа. Сургалтыг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын өмнө хийж, Монголын хувийн хэвшлийн байгууллагын газрын тогтвортой менежмент, газрын доройтлыг багасгах мэдлэг, оролцоо, манлайллыг нэмэх зорилготой юм. Эрүүл, үржил шимтэй газар нь эдийн засгийн өсөлт, хүнсний аюулгүй байдал, усны нөөц, биологийн олон янз байдал, бизнесийн тогтвортой үйл ажиллагааны үндэс болдог. Монгол Улсад газрын доройтлоос үүдэлтэй эдийн засгийн алдагдал жил бүр ойролцоогоор 2.1 тэрбум ам.долларт хүрч, газрын нөхөн сэргээлтэд зарцуулсан 1 ам.доллар тутамд дунджаар 9 ам.долларын эдийн засгийн урт хугацааны өгөөж бий болох боломжтой гэсэн тооцоо бий. Иймд газрын тогтвортой менежмент нь зөвхөн байгаль орчны бус, бизнесийн өрсөлдөх чадвар, санхүүгийн тогтвортой байдал, экспортын зах зээлд нэвтрэх боломж, үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэлээ.
Үзсэн: 842
Tweet