Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-07-2026
Монгол

Шинэ мэдээ

“WOLF TOTEM” тоглолт 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно


Densmaa 2026-07-29 12:07

"WOLF TOTEM" нь зөвхөн 10 жилийн ойн тоглолт биш, Монголын хөгжмийн түүхэнд үлдэх онцгой үйл явдал бөгөөд THE HU хамтлагийн дараагийн арван жилийн шинэ эхлэл байна гэлээ

        Монголын хөгжмийн түүхэн үйл явдал болох THE HU хамтлагийн “WOLF TOTEM” тоглолт 2026 оны наймдугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тус тоглолт нь THE HU хамтлагийн 10 жилийн ойн онцгой тоглолт болох бөгөөд 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтын албан ёсны эхлэл болно гэлээ. Өнөөдөр тэдний бүтээлүүд дэлхий даяар 900 сая хандалт авч, "Billboard" чартыг тэргүүлэн, "Star Wars", "Metallica Blacklist" зэрэг олон улсын томоохон төсөлд оролцож байна. Мөн "Glastonbury", "Coachella" зэрэг дэлхийн нэр хүндтэй тайзнаа тоглосон амжилт бүтээсэн. Тоглолтын үеэр шинэ “HUN” цомгийн бүтээлүүд болон дэлхийд танигдсан “Wolf Totem”, “Yuve Yuve Yu”, “This Is Mongol”, “Black Thunder” зэрэг хит дуугаа хүргэнэ. "WOLF TOTEM" нь зөвхөн 10 жилийн ойн тоглолт биш, Монголын хөгжмийн түүхэнд үлдэх онцгой үйл явдал бөгөөд THE HU хамтлагийн дараагийн арван жилийн шинэ эхлэл байна гэлээ.

Үзсэн: 30

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна