Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-07-2026
Монгол

Шинэ мэдээ

СОР-17


Densmaa 2026-07-29 01:07

“Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г санаачлан дэвшүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна

     НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо  8 дугаар сарын 17-28-нд зохион байгуулна. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц нь дэлхийн 196 улс болон Европын Холбоо нэгдэн орсон, нийт 197 талтай олон улсын конвенц бөгөөд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх, хуурай газрын тогтвортой менежментийг дэмжих зорилготой. Монгол Улс COP17-ыг зохион байгуулах эрхээ 2022 онд Бүгд Найрамдах Кот-д’Ивуар Улсад болсон COP15 талуудын бага хурлын үеэр гишүүн орнуудын 100 хувийн саналын дэмжлэгээр авсан юм. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэхдээ, “COP17-ын үеэр улс орнуудын нийт найман санал, санаачилгыг хэлэлцэх бөгөөд үүний гурав нь Монгол Улсын дэвшүүлж буй санал, санаачилга байна. “Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г санаачлан дэвшүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна. Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга, гаальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга нь тал хээрийн экосистемийг хамгаалах, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэж байгаа” гэв.

Үзсэн: 15

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна