Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгч Рустам Нургалиевич Миннихановтай уулзлаа


Zambaga 2016-06-21 10:06

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгч Рустам Нургалиевич Миннихановтай уулзлаа

 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Ерөнхийлөгч Рустам Нургалиевич Миннихановтай уулзлаа. Уулзалтын үеэр Татарстаны Ерөнхийлөгч Р.Н.Минниханов хэлэхдээ “Монгол Улсад хийж буй бидний айлчлал амжилттай үргэлжилж байна. Монгол-Татарстаны хамтарсан уулзалтад саяхан оролцлоо. Бид бизнес хувийн хэвшлийн салбарын өргөн төлөөллийг дагуулан хүрэлцэн ирсэн учраас хоёр талын уулзалт харилцан үр өгөөжтэй болсон байх гэж найдаж байна. Монгол, Татарстаны хоорондын эдийн засгийн түншлэл, худалдааны харилцааг хөгжүүлэх боломж их байна. Манай хоёр орон түүх соёлын шижмээр холбогддог. Ийм учраас бид харилцаагаа цаашид эрчимжүүлэн хөгжүүлэхэд саадгүй гэдэгт итгэж байна” хэмээв.Татарстаны хувьд газрын тос, шатахуун боловсруулах салбарт туршлагатай бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий гэдгийг уулзалтын үеэр онцолж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын харилцаа эрчимжин, хамтарсан уулзалт, арга хэмжээ зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Татарстаны олон салбарыг төлөөлөн ирсэн өргөн бүрэлдэхүүн Монголын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй сайн харилцаа тогтоон ажиллана гэдэгт тэрбээр итгэж буйгаа мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Татарстаны Ерөнхийлөгч Р.Н.Миннихановын айлчлалд амжилт хүсэн, сайн сайхныг хүсэн ерөөв.


 

Үзсэн: 1456

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна